Шинэ хот-шинэ нийгэмлэг
Хэлний бэлтгэлээ амжилттай төгссөнөөр ХБНГУ-ын Саксон-Анхалт муж улсын нийслэл Магдебург хотын
Отто-Фон-Гэрике Их сургуульд орж суралцсан ба тэр даруй хичээл эхлэнгүүт Их сургуулийн Спортын нийгэмлэгийн дэргэдэх Каратегийн клубт бүртгүүлж гишүүнээр элссэн юм. Долоо хоногт 2 удаа хичээллэх хуваарьтайгаас гадна анхан шат,дунд шат, дээд шат гэсэн 3 ангилалтай хичээллэдэг. Шат тус бүрийн бэлтгэл нь өөр өөр өдөр хичээллэдэг байлаа. Надад ямар нэг бүс буюу зэрэг байхгүй тул мэдээж анхан шатны хүрээнд хичээллэх болсон нь нэг л таатай биш байсан. Яагаад гэвэл би ахиад л баахан шинэковуудтай яг л жилийн өмнө эхэлж байсан шиг эхлэх хэрэг гарав. Багш маань харин бор бүстэй/ хар бүсний өмнөх бүс/ байсан нь өмнө нь ногоон бүстэй хүнээр заалгаж байсны хувьд харин дэвшил байлаа.
Энэ үеэс харин бүсний шалгалт өгч зэргээ ахиулан дунд шат, дээд шатныхантай бэлтгэл хийдэг болох хүсэл төрөх болов. Тэгээд ч бас өөр өнгийн бүс зүүнэ гэдэг их л гоео санагдсан хэрэг байх. Каратэгийн хувцсыг
ГИ гэдэг бөгөөд энэ нь цагаан даалимбан өмд цамц хоёр тэгээд дээр нь цагаан бүстэй. :-)