The Way for all
Wednesday, November 08, 2006
5-хан удаагийн бэлтгэл ...
Миний энэхүү каратегийн сургуульд цааш суралцах эсэхээ шийдэх хугацаа тулж ирээд байлаа. Үндсэндээ зарын дагуу ирж 35 маркаа төлснөөр 5 удаа хичээллэх эрхтэй болсон байсан нь дууссан гэсэн үг л дээ.
Шийдвэр гаргахад нэг л зүйл бодоход хүргэсэн нь төлбөрийн асуудал байлаа. Би Их сургуулийнхаа спортын нийгэмлэгт нэг бүтэн жилд төлдөг байсан төлбөрөө сар бүр төлдөг болох болоод байв.
5 удаагийн бэлтгэл хийхдээ би өөрийнхөө сүүлийн бүтэн 2 жилийн хугацаанд каратегаар хичээллэхдээ үзэж мэдэрч байгаагүйгээр сайжирч байгаагаа мэдэрч байсан нь намайг энэ сургуульд үлдээлээ. Би 1 жилээр гэрээгээ хийснээр
шукокай карате
хэмээх том айлын босгыг алхлаа.
Энэ богинохон хугацаанд заах сургах гэсэн зүйлээ сэтгэл харамгүй шавь нартаа зориулдаг, чадварлаг, сурсан эрдэмдээ гаргуун нэгэн, багш Майк сенсейдээ (
Mike Moldenhauer 4.Dan
) чин сэтгэлээсээ талархаж явдаг билээ.
¶
8:09 AM
Comments:
sport gedeg agyy zuil shu .... ah duu 2 maan shotokon karate-r hicheelledeg, tiim bolood ch ter u bichleguud tani ih dotno, oir sanagdlaa
amjilt husye
#
posted by
Anonymous
: 4:42 PM
Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/
#
posted by
Мика /美香/
: 9:53 PM
Post a Comment
Subscribe to Post Comments [
Atom
]
<< Home
The martial art of shukokai-karate
About Me
Name:
Амгаланбаатар
Location:
Mongolia
View my complete profile
Archives
September 2006
/
October 2006
/
November 2006
/
September 2008
/
December 2008
/
Subscribe to
Posts [
Atom
]